Өнөөдөр
2024/05/07
Доллар (USD)
3,381.46
Улаанбаатар
29°C
Дэлхий дахинд
Америкийн улстөрчид Ерөнхийлөгч Жо Байденыг Ленинтэй зүйрлэв
2021-04-26 22:51     308

Америкийн Ерөнхийлөгч Жозеф Байдены дотоодын бодлого нь америкчуудын амьдралд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн сенатор Жон Кеннеди мэдэгдлээ. Энэ тухай Fox News  телевиз дамжуулжээ.

Кеннедийн хэлснээр, Ерөнхийлөгчийн олон үйлдэл нь өөрийн орныг үзэн ядалтад тулгуурлаж байгаа болж таарав.

“Ерөнхийлөгч Байден төв зүүний үзэлтэй гэж би мэдэж л байсан. Гэхдээ түүнийг Ленинээс илүү зүүнийх болно гэж төсөөлсөнгүй. Тэр ухаан бодлоо цэгцлэх хэрэгтэй” хэмээн сенатор хэлжээ.

Жорж Флойдод тохиолдсон хэрэг явдлын дараа цагдаагийн санхүүжүүлэлтийг хасах санал гарч байсныг түүний намынхан дэмжиж байгааг сенатор онцлов. 

Үүний өмнө, Байден баячуудын татварыг 39,6 хувь хүртэл нэмэх санаачлага гаргаж буй нь тодорхой болсон. Үүгээр нийгмийн зарлагын ихэнхийг нөхөн тэгш бус байдлыг арилгахаар шийдээд байгаа юм. Өнөөдөр АНУ-д нэг сая дээш орлоготой хүмүүсийн татвар 20 хувьтай байгаа билээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.