Өнөөдөр
2024/05/07
Доллар (USD)
3,381.46
Улаанбаатар
29°C
Дэлхий дахинд
Дэлхийн тэрбум гаруй хүн вакцин хийлгэжээ
2021-04-26 23:10     281

Коронавирусийн эсрэг вакцинаар дэлхийн нэг тэрбум гаруй хүн тариулсан тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Дэлхийн 207 улс, газар нутгийн 1 002 938 540 хүн вакцины хоёр тунгийн аль нэгийг хийлгэсэн гэх тооцоо гарчээ.

Дархлаажуулалтын хурдаар АНУ, Хятад, Энэтхэг  тэргүүлж явна. Энэ гурван оронд бүх тунгийн 58% ноогдож байна. 

Блумберг агентлаг өмнө нь мэдээлэхдээ, дэлхийн хэмжээнд өдөрт 4,22 сая тунг тарьж байна гэсэн юм.  Ийм хурдаар явахад дэлхий даяар дархлаа тогтооход хугацаа хэрэгтэй, гэхдээ вакцинжуулалтын хурд өсч байгаа, удалгүй шинэ вакцинууд  гарч ирнэ хэмээн агентлаг онцолжээ.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.