Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.38
Улаанбаатар
16°C
Эдийн засаг
Европын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давлаа
2021-04-26 23:15     241

Шинжээчдийн таамаглаж байснаар Евро бүсийн эдийн засагт цар тахлын дараах өсөлт ажиглагдаж байгаа тухай CNBC мэдээлэв.

Тухайлбал, IHS Markit агентлагаас явуулсан ажил хэргийн идэвхийн индекс (PMI)-ийн судалгаагаар энэ оны дөрөвдүгээр сард 53,2 -оос  53,7 оноо хүртэл өсчээ 

Уг чансааг тогтоохдоо 50 онооноос дээш үзүүлэлт нь ажил хэргийн идэвх өсч буйг харуулдаг.

IHS Markit агентлагийн ерөнхий эдийн засагч Крис Уильямсон тайлбарласнаар, евро бүсийн эдийн засгийн өсөлт шинжээчдийн хүлээлтээс илүү гарсан ажээ. Эдийн засагч ийм хатуу нөхцөлд  ажил хэргийн идэвх буурдагийг хэлээд ирээдүйг илүү эерэгээр харж байна гэлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.