Өнөөдөр
2024/05/06
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
13°C
Улс төр
Дээд шүүх намуудаас ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцэнэ
2021-04-27 00:12     298

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу тус хуралдаанаар зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтүүд, Иргэний Зориг Ногоон намын хүсэлт, Ард Түмнээ Хайрлая намын хүсэлтийг тус тус хэлэлцэж шийдвэрлэх юм. 

 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.