Өнөөдөр
2024/05/07
Доллар (USD)
3,381.46
Улаанбаатар
2°C
Улс төр
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрхээ хасуулж, эмчийн хяналтад оржээ
2021-04-27 00:20     282

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ний өдрийн 22:55 цагийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан билээ. 

Тодруулбал, тэрбээр Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол хийж, авто замын хажуугийн хайс, хашлагыг мөргөсөн. Ослын улмаас тухайн авто машины тал хэсэг нь шатсан бөгөөд онцгой байдлын алба хаагчид очиж, шатаж байсан машиныг нь унтраасан байдаг. 

Түүнчлэн тухайн үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд драйгер багажаар шалгахад согтолтын зэрэг нь 1.31 бүхэл гарсан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн цуснаас дээж авч, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэсэн төдийгүй хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст шалгасан билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дээрх асуудалд тайлбар хийжээ.

Тэрбээр "Би хариуцлагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй" гэжээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.