Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.38
Улаанбаатар
16°C
Эдийн засаг
8000 гаруй ААН болон иргэнд 560 ТЭРБУМЫН ЗЭЭЛ олгожээ
2021-04-27 01:23     309

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Ажлын байрыг дэмжих зээлийг 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар 1228 аж ахуйн нэгж, 6870 иргэн (563.5 тэрбум төгрөгийн) авсан гэх мэдээллийг Засгийн газраас өгч байна. 

Иргэд дунджаар 37, аж ахуйн нэгжүүд 250 сая төгрөгийн зээл авсан байна.

Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийг 1,146 аж ахуйн нэгж, 473 иргэн (259.9 тэрбум төгрөгийн) авсан байна. 

Ипотекийн зээлийн хувьд 3,064 хүн 226.8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ иргэд дунджаар 74 сая, үүнээс Улаанбаатар хотод 81.8, орон нутагт 53.9 сая төгрөгийн зээл авчээ.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.