Өнөөдөр
2024/05/07
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
6°C
Улс төр
Ерөнхийлөгчийн сонгуульд НЭР ДЭВШИГЧИД энэ долоо хоногт тодорно
2021-04-27 13:01     474

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд зааснаар нэр дэвшигчдийг ирэх ням /2021.05.02/ гарагаас эхэлж бүртгэж эхэлнэ. Нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжлэх юм. 

Харин парламентад суудалтай дөрвөн нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших үйл ажиллагааг ирэх баасан /2021.04.30/ гарагаас эхлүүлж, тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулж, намаасаа хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой.

Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд парламентад суудалтай дөрвөн нам болох МАН, АН, МАХН, ХҮН-аас нэр дэвшин өрсөлдөх билээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.