Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
10°C
Эдийн засаг
Зэсийн үнэ 2011 оны дээд амжилтаа шинэчлэв
2021-04-27 13:07     472

Даваа гарагийн арилжаагаар зэсийн үнэ 2011 оны дээд амжилтаа эвдэн нэмэгдэж байгааг худалдааны хэд хэдэн талбарын мэдээ харууллаа. 

Уг металлын долоодугаар сарын фьючерсийн үнэ Comex бирж дээр үдийн үеэр 0.94 хувиар нэмэгдэн фунт нь (0.45 кг орчим)  4,3842 ам.доллар хүрэв. Үүнээс өмнө  4,3943 ам.доллар болсон байсан нь 2011 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр үнэ болжээ. 

Лондоны металлын бирж дээр гурван сарын дараа нийлүүлэгдэх нэг тн зэсийн үнэ 1.6 хувиар нэмэгдэн 9551,5 ам.доллар болов. Тэгвэл хөнгөн цагаан 0.06 хувиар өсөн 2364.5 ам.доллар хүрсэн ба цайр 1.05 хувиар нэмэгдэн тонн нь 2852 ам.доллараар зарагджээ.

Металлын үний өсөлтөд  долларын ханш суларсан болон Чилийн нийлүүлэлт тасалдаж буй нь нөлөөлжээ. Өнгөрсөн лхагва гарагт Чилийн Ерөнхийлөгч  Үндсэн хуулийн шүүхэд хандан иргэдэд тэтгэврийн хуримтлалынхаа 10 хувийг гурав дахь удаагаа авахыг нь зогсоохыг  шаардсан байв. Цар тахлын улмаас амьдрал хүндэрсэн учир боомтын ажилтнууд  тэтгэврийн хуримтлалаасаа авахыг шаардсан ба мөн тэд цалингаа 700 ам.доллар хүртэл нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний үнийг царцаахыг шаардан ажил хаяж эхэлжээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.