Өнөөдөр
2024/05/06
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
21°C
Улс төр
Хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны өдрийг хүртэл хот, хоорондын зорчигч тээврийг зогсоох шийдвэр гарлаа.
2020-02-20 15:29     420

Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Улсын онцгой комисс хуралдаж, Цагаан сарын баярын өдрүүдэд иргэд болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлыг хэлэлцээд гаргасан шийдвэрээ Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин танилцууллаа.

Улсын Онцгой комиссын хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар эхлээд өмнөх дөрвөн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэлээ. Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "БНХАУ-ын хаврын баярын үеэр 84 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь тус улсын бүх муж болон бусад улсад тархан халдвар авсан тохиолдол 34 хувиар нэмэгдэх нөхцөл болсныг тогтоосон. 13 аймгийн онцгой комиссын даргаас цагаан сарын битүүний өдрөөс эхлэн шинийн гурван хүртэл Улаанбаатар болон эдгээр аймгаас орох, гарах хөдөлгөөнийг хаах санал ирүүлсэн. Уг асуудлыг хэлэлцэн хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны өдрийг хүртэл хот, хоорондын зорчигч тээврийг зогсоохоор боллоо. Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй. Харьцангуй цөөн нислэг буюу уул уурхайн компаниудын захиалгат нислэгүүд байгаа. Бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хамаарна" гэв.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал: "Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор хулгайн замаар гарч энд тэнд цасанд суугаад өөрийгөө хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Иймд хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.