Өнөөдөр
2024/05/08
Доллар (USD)
3,381.38
Улаанбаатар
10°C
Дэлхий дахинд
АНУ вакцин хийлгэсэн иргэдээ амны хаалтгүй явахыг зөвшөөрлөө
2021-04-28 12:00     338

АНУ-д "Ковид 19" вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэдийг гадуур амны хаалтгүй явахыг зөвшөөрсөн байна. Хэрвээ вакцины бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүс ганцаараа эсвэл вакцинд хамрагдсан цөөн тооны хүмүүстэй хамт явж байгаа тохиолдолд амны хаалтаа авах боломжтой гэнэ. Харин хүн олноор цугласан байгууламж дотор эсвэл олон нийтийн газар амны хаалтаа зүүх ёстой аж. АНУ-д одоогийн байдлаар вакцины нэг болон хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэд нийт 330 сая хүн амын 42 хувийг эзэлж байна. Үүнээс 95 сая иргэн вакцины хоёр дахь тунгаа хийлгэж бүрэн дархлаатай болсон байна. 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.