Өнөөдөр
2024/05/07
Доллар (USD)
3,381.46
Улаанбаатар
11°C
Улс төр
С.Ганбаатар: МАН-ын 62 суудлыг 63 болго гэж намайг сонгоогүй учраас МАХН-аас гарч байна
2021-04-29 15:21     372

МАХН, МАН хоёр нэгдэж буйгаа өчигдөр зарласан. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцохоо илэрхийлсэн.

Тэгвэл МАХН-аас УИХ-д сонгогдсон цор ганц гишүүн болох С.Ганбаатар үүнийг эсэргүүцэж, МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “Би МАХН-д 2017.05.16-нд элссэн. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс өнөөдөр гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.

Эрх баригчидтай шударга тэмцэж, бие биедээ хань болж, дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсч байна. Тавантолгой, Оюутолгойг сандайлаад суусан МАН-тай нийлэх боломжгүй учраас аргагүй ийм шийдвэр гаргалаа.

УИХ-д Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолойг хүргэнэ. Эрдэнэтчүүд эрх баригчдыг хянаарай, ард түмэндээ дэм болоорой гэж намайг сонгосон. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж  Эрдэнэтчүүд надад санал өгөөгүй. Эрдэнэтчүүдийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллана” гэв.

Эх сурвалж: Eguur.mn

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.