Өнөөдөр
2024/05/07
Доллар (USD)
3,381.46
Улаанбаатар
29°C
Дэлхий дахинд
​Израильд олныг хамарсан шашны ёслолын үеэр 44 хүн нас баржээ
2021-04-30 23:29     376

Израилийн хойд хэсгийн Мерон хотод баасан гаригт олон мянган хүнийг хамарсан шашны ёслолын үеэр 44 хүн даруулж нас барсан харамсалтай явдал боллоо.

Сүсэгтнүүд Галилын тэнгисийн Мерон хотод байх Еврейн Ортодокс шашны гол номлолуудын нэг Каббалаг үндэслэгч, II зууны зөнч мэргэн Шимон Бар Йохайн булшийг жил бүр галын наадмаар тахиж, шашны зан үйл үйлддэг уламжлалтай бөгөөд Мероны Баг Омерт байдаг юм байна. Бүхэл шөнийн турш тахилын галд мөргөл үйлдэх уг арга хэмжээнд жил бүр 300-350 мянган сүсэгтэн оролцдог байна.

Эрх баригчид энэ газарт 10 000 хүн л цуглах зөвшөөрөл өгсөн ч улс орны өнцөг булан бүрээс 650 автобусаар 30 000 хүн ирж оролцсон нь эмгэнэлт явдлын эх үндэс болжээ. Зохион байгуулагчид хүмүүсийг тарахыг уриалан чанга яригчаар ярих үед үймээн эхэлсэн байна. Тухайн үед тэнд 5000 гаруй цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд энэ эмгнэлт явдал цагдаа нарын нүдэн дээр болж өнгөрсөн аж. “Зохион байгуулагчдыг ярьж эхлэхэд бид залбирлын газарт хэн нэг нь тэсрэх бөмбөг тавьсан юм байна гэж ойлгосон” гэж тухайн газар байсан сүсэгтнүүдийн нэг нь “Аль Жазира” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.    

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.